Ямар нэг өвчтэй бол энэ аргыг туршиж үзэхийн өмнө эмчээс зөвлөгөө авна уу. Цусны судсууд, элэг, гэдсийг цэвэрлэж бие махбодиос шаар, хортой бодисуудыг гадагшлуулдаг хандыг өөрөө бэлдэхийг санал болгож байна. Үүнийг тогтмол хэрэглэхэд ханиад томуу, халдварт өвчин, инсультээс сэргийлж зүрх судасны системийг бэхжүүлнэ. Түүнчлэн мөгөөрсөн хоолойн астм, харшилтай хүмүүст тустай.
Нарсны шилмүүс болон нохойн хошуу жимс, сонгины хальсыг жижиглэж хэрчин бэлдээрэй. 1 литр усанд нарсны шилмүүсээс 5 хоолны халбага, нохойн хошуунаас 2 хоолны халбага, сонгины хальсаас 2 хоолны халбагыг хийнэ. Буцалмагц галын хүчийг бууруулж 10 минут зөөлөн гал дээр чана. Дараа нь шүүж аван зузаан даавуугаар хучна. Эмчилгээний энэ хандыг хоол идэхээс 30 минутын өмнө өдөрт 2-3 удаа тус бүр 50-100 мл хэрэглэ. 14 хоног уухад курс эмчилгээ болно.