Зарим өвчнийг эмгүйгээр эмчлэх энгийн хэрнээ үр дүнтэй 4 аргыг хүргэе.
*Дархлаа бэхжүүлэх хамгийн энгийн арга бол зөгийн балыг корицатай хольж өдөр бүр хэрэглэх. Ийм холимог таны бие организмын хамгаалалтыг дээшлүүлж бактери, вирүсээс сэргийлнэ.
* Цусан дахь холестерины түвшнийг бууруулахын тулд 2 стакан бүлээн усанд 2 хоолны халбага зөгийн бал бас 3 цайны халбага корица хийж хутгана. Үүнийг өдөрт 3 удаа хэрэглэх ёстой. Ууснаас хойш 2 цагийн дараа холестерины хэмжээ 10%-иар буух болно.
* Корица ба зөгийн балын холимогийг мөн давсагны үрэвслийг эмчлэхэд хэрэглэдэг. 1 стакан бүлээвтэр усанд 2 хоолны халбага корица, 1 цайны халбага зөгийн бал хийж хутгана. Ийм унд давсган дахь микробуудыг устгадаг.
* Үс унах, халзарч эхлэх үед дараах холимгийг бэлдэнэ. Оливын тосыг халааж 1 хоолны халбага зөгийн бал, 1 цайны халбага корица хийж сайн хутгана. Үсээ угаахаас 15 минутын өмнө уг холимгийг үсний уганд түрхэх хэрэгтэй. Дараа нь үсээ бүлээвтэр усаар угаана.