өдөр
шөнө
×

Алимны уксусын ач тус 

“Алимны уксус бол цусан дахь саахарын түвшнийг мэдэгдэхүйц бууруулдаг, иймээс 2-р төрлийн чихрийн шижин өвчний үед хэрэглэхэд үр дүнтэй” гэж “Clinical Nutrition ESPEN” сэтгүүлийн нийтлэлд бичжээ.  Эрдэмтэд судалгаа хийхийн тулд 70 өвчтөнийг 2 бүлэг болгон хуваасан аж. Эхний бүлгийн хүмүүст 8 долоо хоногийн турш өдөр бүр 20 миллилитр алимны уксус өгч байв, энэ бол ойролцоогоор цайны халбагаар 4 удаа ууна гэсэн үг. “Судалгаанд оролцогчид хоолны цэсэндээ алимны уксус нэмж хэрэглэхэд цусан дахь саахарын түвшин мэдэгдэхүйц хэмжээгээр буурч байлаа” гэж тус нийтлэлд дурджээ. Өөрөөр хэлбэл, алимны уксуыг хэрэглэхэд гликемик үзүүлэлтэд таатай нөлөөлж байв. 
“Clinical Nutrition ESPEN” сэтгүүл мөн гликемик өндөр үзүүлэлттэй хүнсийг нэрлэжээ. Эдгээр хүнсэнд агуулагддаг нүүрс-ус нь амархан саахар болж задардаг юм байна, жишээлбэл цагаан будаа, саахар, алкогольгүй чихэрлэг ундаа, төмс, цагаан талх. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top