Доорх аргыг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авна уу.
Хамрын ханиад, ангин, халуурах үед: Нунтаг, хар чинжүүгээс 100 грамм авч 1 литр ургамлын тос нэмж зөөлөн гал дээр 30 минут чанахдаа үе үе хутгана. Үүнийг цээж, хоолой, хамрын нүх хавьцаа түрхээрэй.
Бронхит, уушигны үрэвсэл: 40 грамм нунтаг, хар чинжүү болон 40 грамм кориандрын үр (нунтаг), 30 грамм хоолны давсыг хольж сайн хутгана. Дээр нь халуун ус (час халуун болохгүй) нэмж шингэвтэр зуурмаг болтол холих хэрэгтэй. Үүнийг унтахын өмнө цээжиндээ түрхэж, ороолт зэргээр биеэ ороож хучна. Эдгэртлээ өдөр бүр давтана.
Ханиад томуу, цистит: Үзэм бэлдэнэ, түүний доторх “яс”-ыг авч оронд нь үрлэн, хар чинжүү хийнэ. 1 үзмэнд 1 үрлэн чинжүү гэх мэт. Чинжүүтэй үзмийг өдөрт 4 удаа иднэ. Хоол идэхээс 30 минутын өмнө тус бүр 1-2 ширхэгийг хэрэглэ.
Энэ арга мөн бөөрний болон давсагны чулуутай хүмүүст тустай.