өдөр
шөнө
×

Базилик бол вирүсийн эсрэг үйлчилгээтэй, дархлааны системийг идэвхжүүлдэг ногоо

Ургамал ногоо бүр онцгой, өвөрмөц, эмчилгээний чанартай, иймээс хоол хүнсэнд хэрэглэж дассан заримыг нь эмчилгээний журмаар ашиглаж болно. Судлаачдын үзэж буйгаар иймэрхүү ургамал, ногоог зөв хэрэглэвэл олон өвчнөөс урьдчилан сэргийлж улмаар өвчний явцыг сааруулах, зогсоох боломжтой аж. 

Базилик (бадранга) бол вирүсийн эсрэг сайн үйлчилгээтэй, дархлааны системийг идэвхжүүлдэг ногоо. Түүгээр ханиад эмчлэхэд үр дүнтэй байдаг, мөн астмын үед тустай. Базилик нь С витамин болон камфор, эвгенол, цинеол зэрэг олон ашигтай бодисыг агуулдаг. Эдгээр бодисын нөлөөгөөр базиликийн эфирийн тос нь үрэвслийг намжаадаг, өөрөөр хэлбэл түүнд антибиотикийн чанар бий. 

Ногоон базилик бол амны хөндийг ариутган халдваргүйжүүлэх сайн хэрэгсэл, иймээс түүнийг амны эвгүй үнэрийг арилгах, аман доторх бактериудыг устгахад ашигладаг. Түүнчлэн энэ ногоо нь шээс хөөх зөөлөн үйлчилгээтэй ба шээсэн дэх давсны агууламжийг бууруулж улмаар бөөрний чулуу үүсэх эрсдэлийг бууруулдаг юм байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top