Английн вирүс судлаач, эмч Дэвид Ллойд “Коронавирүсийн омикрон хувилбараар халдварласны дараа томчууд ба хүүхдүүдэд заримдаа өөр өөр шинж тэмдэг илэрч байна. Хүүхдүүдэд яг томчуудын адил толгой өвдөх, ядрах, хоолны дуршил алдагдах зэрэг шинж тэмдэг ажиглагддаг, түүнээс гадна бие дээр нь хачин тууралт гарах болжээ. Ер нь коронавирүсээр өвчилсөн зарим хүмүүсийн бие дээр юм гарах, туурах үзэгдэл байгааг өмнө тогтоосон. Гэхдээ одоо нийт хүүхдүүдийн 15%-д ер бусын хачин тууралт ажиглагдсан” гэж “Sky News” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.
Нэмж өгүүлэхэд, “Омикрон штамм бол амьд вакцин байх магадлалтай. Байгаль өөрөө коронавирүсийн эсрэг амьд вакцин бүтээлээ” гэж зарим вирүс судлаач мэдэгдэж байгаа.