*Тэс модны (рябина, Aronia Elliot) шинэхэн навчийг эмчилгээний зорилгоор хэрэглэж болно, яагаад гэвэл мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй. Шинэ навчийг түүсний дараа сайн тэнийлгэж бэлдэн гэмтсэн хэсэгт тавьж бооно. Хоногийн дараа боолтыг солино.
* Ревматизм, бөөрний болон давсагны өвчинтэй үед (чулуу гадагшлуулах) тэс жимсний сироп бэлдэн хэрэглэээрэй. 1 кг жимсэнд 600 грамм элсэн чихэр нэмж сироп бэлдэнэ.
* Цөс үрэвсэх үед тэсийн шүүсийг ууж болно. Хоол идэхээс 30 минутын өмнө 1 цайны халбага шүүс ууна.
* Ходоодны хүчил бага гастриттай хүмүүс хоол идэхээс 20-30 минутын өмнө тус бүр 1 цайны халбага тэсийн шүүс ууна. Энэ зорилгоор мөн тэсийн идээшмэл ханд ууж болно. 400 грамм тэс жимсийг нүдүүрт бяцалж 2 литр буцалсан усанд хийж 4 цаг идээшүүлнэ. Дараа нь хандыг сэгсэрч шүүнэ, хүсвэл зөгийн бал буюу элсэн чихэр нэмж амтлаад ууна.