Анар жимс бол ашигтай бодисуудаар баялаг бөгөөд үрэвсэл ба бактерийн эсрэг үйлчилгээтэй, хүчирхэг антиоксидант, Түүнд агуулагддаг органик нэгдлүүдийн ачаар биеийн дархлаа бэхжиж ханиад томуу болон вирүсээс хамгаалж бодисын солилцоо сайжирдаг. Анар жимсийг даралт ихдэх, зүрхний фиброз зэрэг зүрх судасны өвчний үед, остеоартроз, Альцгеймерийн өвчин, хорт хавдрын (уушиг, арьс, бүдүүн гэдэс, хөх) үед хэрэглэдэг. Анарын өөр ашигтай шинж чанараас дурдвал, шарх амархан эдгээж холестериний үзүүлэлтэд эерэгээр нөлөөлдөг, биеэс радио идэвхт бодисууд ба токсинуудыг гадагшлуулж, элгийг эрүүлжүүлдэг. Энэ жимсийг мөн сүрьеэ өвчнөөс сэргийлэх зорилгоор ашигладаг. Түүнийг хэрэглэхэд зүрх судасны систем бэхжиж бамбай булчирхайн ажиллагаа бас цусны бүтэц сайжирдаг юм байна. Түүнчлэн анар бол нөхөн үржихүйн системд тустай, эмэгтэйчүүд түүнийг цэвэршилтийн үед хэрэглэх сайн. Мөн үс ба арьсыг гоё, эрүүл болгодог тул гоо сайхан, залуу насны жимс гэх нь бий. Үүний зэрэгцээ анар илчлэг багатай. Анар бол эрчүүдэд ч ашигтай жимс, яагаад гэвэл В12 витамин агуулдаг учраас цусны эргэлт сайжирч бэлгийн чалхтай холбоотой асуудал үүсэхгүй. Энэ жимсний хальсыг хүртэл эмчилгээнд хэрэглэдэг, жишээ нь түүгээр хийсэн ханд ба чанамлыг ангин, ханиад салхинд цохиулах, дизентери, стоматитын үед ууж болно. Гэхдээ ходоод гэдэсний архаг өвчтэй, өтгөн хатдаг, шамбарамтай, ходоодны хүчил ихэдсэн хүмүүс анар жимсийг хэрэглэж болохгүй.