өдөр
шөнө
×

Бронхит эмчлэх тухай

Витаминлаг цай: Нохойн хошуу жимс, тэс жимс, үхрийн нүдний навч, гүзээлзгэний навчийг тэнцүү хэмжээтэй авч холино. Энэ холимгоос 1 хоолны халбагыг авч 200 мл усанд хийж буцалгаад авна. 1 цаг байлгаад шүүж дээр нь зөгийн ба эсвэл элсэн чихэр нэмж хэрэглэнэ. Өдөрт 3 удаа тус бүр 65-100 мл ууна.  
Таван салаа: Таван салааны шүүсийг өдөрт 3 удаа тус бүр 2 хоолны халбагыг уухад ханиад зөөллөж, өвчүү хорсох нь намдаана. 
Интоор: Интоорын шүүсийг цэр ховхлох зорилгоор өдөрт 3 удаа хоолны өмнө тус бүр 2 хоолны халбагыг ууна. 
Хулгана сүүл (шалфей) –Энэ ургамлын шүүсээс өдөрт 3 удаа тус бүр 1 цайны халбагыг уухад хамар нармайн үрэвслийг арилгана. 
Гангачун, элхарш (Tussilago L, мать-и-мачеха): Энэ ургамлын навчны шүүсийг өдөрт 3 удаа тус бүр 2 хоолны халбагыг ууна. Шүүсийг 2 халбага элсэн чихэртэй хольж хэрэглэж болно. Энэ шүүс цэр гадагшлахад тустай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top