өдөр
шөнө
×

Омикрон штамм 70 дахин хурдан өсч олширдог

“Коронавирүсийн дельта хувилбартай харьцуулахад омикрон штамм нь хүний мөгөөрсөн хоолой дотор 70 дахин хурдан өсч олширч байна” гэж Хятад улсын Хонконгийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэд энэ судалгааны нийтлэлээ өөрийн сургуулийн сайтад нийтэлжээ. "Омикроны халдвар аваад 1 хоносны дараа судлахад ийм үр дүн гарсан. Гэхдээ омикрон хувилбарын үед уушгинд халдвар тархах хэмжээ нь өмнөх анхны штаммуудаас 10 дахин бага байгаа" гэж Хонконгийн эрдэмтэд ярилаа. Үүнийг дэлхийн бусад оронд хийсэн олон судалгаа баталж байна, өөрөөр хэлбэл омикроны халдвар авсан  үед арай хөнгөн өвчилдөг. “Хүмүүс хөнгөн эсвэл хүнд өвчлөх нь вирүсийн өсч олшрох хурд, мөн бие организмын дархлааны хариу урвалаар тодорхойлогддог. Энэ нь эцэстээ дархлааны системийн зохицуулалт доголдоход хүргэж болзошгүй. Анх үүсэхдээ бага хор хөнөөлтэй вирүс маш олон тооны хүмүүст дамжин халдварлах тусам илүү хүнд өвчлүүлж бүр үхэлд хүргэх аюултай. Тиймээс омикрон хувилбар нилээд их хор уршиг дагуулах аюултай” гэж төслийн тэргүүлэгч судлаач, профессор Майкл Чен мэдэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top