өдөр
шөнө
×

Өтгөн хаталтыг эмчлэх тухай

Хэрэв байнга өтгөн хатдаг бол эхлээд эмчид хандан шалтгааныг тодруулах нь зүйтэй. Ингээд дараах 6 аргын аль нэгийг сонгон хэрэглээрэй. 
* 200 грамм хар чавгыг стакан усанд хийж 15-20 минут усны ууранд чанана. Үүнийг өглөө цай уухаас 30 минутын өмнө 2 тасалж ууна.
* Зуун наст буюу алоэгийн навчийг нухаж өтгөн хаталтын үед хэрэглэж болно. Тайрч авсан навчийг хөргөгчинд 10 өдөр хадгалж болдог. 
* Маалингын үр мөн гүйлгэх үйлчилгээ үзүүлдэг, гэдсээс хортой бодисууд ба токсиныг гадагшлуулдаг. Эхлээд үрийг сайн дэвтээх ёстой, дотроос нь кисель шиг өтгөн шингэн ялгартал хүлээнэ. 1 стакан буцалсан усанд 1 хоолны халбага маалингын үр хийж хонуулна. Хоолны хооронд энэ шингэнээс 3 хоолны халбагыг ууна. 
* Улаан манжин жигнэж ургамлын тостой хэрэглэ. Эсвэл салаат хий. Улаан манжин дээр жаахан лууван, самар, яншуй, гоньд сонгино нэмээд ургамлын тосоор амтална. 
*1 стакан тарганд 15 грамм мөнх ногоон яшилын (крушина) холтосыг хийж өлөн элгэн дээр ууна. Холтосыг эхлээд кофе бутлагчид хийж нунтаглах ёстой. 
* Ясгүй чавга, чангаанз, инжир буюу илжгэн чих, алоэгийн навчаас тус бүр 100 граммыг авч махны машинаар машиндана. Дээр нь 100 грамм зөгийн бал нэмж хутга. Холимгийг шилэн саванд хийж хөргөгчинд хадгална. Хэрэв өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх бол орой унтахын өмнө тал стакан бүлээн усанд энэ холимгоос 1 хоолны халбагыг хийж ууна. Харин эмчилгээний зориулалтаар хэрэглэх бол өдөрт 3 удаа хоол идсэний дараа ууна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top