Оросын гавьяат эмч Михаил Каган коронавирүсийн тухай сэтгүүлчийн асуултад хариулсныг орчуулан хүргэж байна.
Асуулт: Ямар тохиолдолд дахин ковидоор өвчлөх магадлалтай вэ?
Эмч: Зарим хүн дагалдах өвчинтэй байдаг, энэ нь тэдний дархлааг бууруулдаг. Өөрөөр хэлбэл, халдвар авсан ч, вакцин тариулахад ч дархлааны системийн хариу үйлдэл сул байх болно. Түүнчлэн санамсаргүй тохиолдлоор зарим хүний биед эсрэг биет ба T-лимфоцит эсүүд цөөн үүсдэг, гэтэл чухам эдгээрийн тусламжтай коронавирүсийн халдварыг эхэн үед нь дарж авдаг. Мөн дархлаа сулрах, коронавирүсийн мутаци зэргийн нөлөөгөөр дахин халдвар тусах магадлалтай. Түүнээс гадна хөнгөн хэлбэрийн коронавирүс туссан бол дахин өвчилж болзошгүй, яагаад гэвэл энэ тохиолдолд хүмүүсийн дархлаа суларсан байдаг.
Асуулт: Хэдэн насны хүмүүс дахин халдвар авах магадлал өндөр вэ?
Эмч: Дани улсын эрдэмтэд сая сая тестэд дүн шинжилгээ хийсэн ба үүнийг алдарт “Lancet” сэтгүүлд нийтэлсэн билээ. Эхний халдвар авснаас 6 сарын дараа 65-аас дээш настай хүмүүсийн дархлаа 47% хүртэл буурсан гэж тэд мэдэгдсэн. Үүнийг дархлааны хөгшрөлт гэж тайлбарлаж болох юм. Ахмад настай хүмүүсийн дархлааг ямар ч эм хэрэгслээр буцаан авч ирэх боломжгүй, тиймээс коронавирүсийн халдвараас хамгаалах цорын ганц арга бол вакцинжуулалт. Энэ бол хамгийн түрүүнд ахмад настнуудыг вакцинжуулах их чухал гэдгийг харуулж байна.
Эх сурвалж: Комсомольская правда