Японы эрдэмтэд хөгшрөлтийг сааруулах чадвартай вакцин бүтээсэн тухай “Nature Aging” сэтгүүл мэдээллээ. Уг вакциныг аминхүчлүүд ба амьд уураг дээр суурилан бүтээсэн аж. Түүний үндэс нь пептид, энэ бол нас ахихын хэрээр нөхөн сэргэхээ больж хүний биед хуримтлагддаг хуучин эсүүдийг (зомби -эсүүд) устгах чадвартай юм. “Чихрийн шижин, таргалалт, цусны судсуудын хатуурал зэрэг зарим өвчний үед манай энэ вакциныг ашиглахад тус болно” гэж зохион бүтээгчид ярилаа. Тэд вакцинаа оготно дээр туршсан бөгөөд энэ үеэр мэрэгч амьтдын зомби-эсүүдийн тоо багасч байжээ. Түүнчлэн мөн өндөр наслах үеэр тохиолдох олон асуудлыг шийдэхэд Японы эрдэмтдийн бүтээсэн вакциныг ашиглах боломжтой аж.