Салхинд цохиулах, ханиад дөнгөж эхэлж байгаа үед гэрийн нөхцөлд өөрийгөө эмчилж эдгээх нэгэн аргыг санал болгож байна.
1,5 литр ус буцалгаж дээр нь 3 цайны халбага хатаасан бөөрөлзгөнө, 5 цайны халбага шалфей (хулганасүүл буюу шар дэр), 1 цайны халбага гашуун агь шарилж нэмж 5 минут чанана. Галаа унтраасны дараа савтай хандын тагийг тавьж алчуураар хучиж орхино. 2 цагийн дараа чанасан хандыг марлиар шүүж авна. Одоо энэ хандыг усны ууранд халааж дээр нь 2 хоолны халбага шингэн зөгийн бал нэмнэ. Эсвэл жимсний чанамал хийж болно. Унтахын өмнө энэ бэлдсэн чанамлаа халуунаар нь бага багаар оочиж уугаарай.