өдөр
шөнө
×

Сорвигүй эдгээдэг гидро тос бүтээжээ 

Хэвлий гэдэс, гуя ташаа зэрэгт нээлттэй мэс засал хийсний дараа голдуу том сорви үлддэг билээ. Түүнчлэн дотор эрхтэнд наалданги үүсэх, эдүүдийн сорвижилт болох, тэр газарт байнга өвдөх, гэдэсний түгжрэл үүсэх, нас барах зэрэг уршиг дагавартай. Харин одоо эрдэмтэд энэ асуудлыг шийдэж чадлаа. 
Хятадын Өмнөдийн анагаахын их сургуулийн эрдэмтэд Яо Бин Вугийн удирдлаган дор ажиллаж ямар ч сорвигүй эдгээдэг гидро гель бүтээжээ. Яо Бин Ву бол Гуандуны инженерийн судалгааны төвийн доцент юм байна. Гидро гель шархыг битүүлнэ, гэхдээ эдүүдэд наалдахгүй, наалданги үүсэхээс сэргийлдэг аж. Эрдэмтэд энэ гидрогелийг “HAD” гэж нэрлэжээ. Түүнийг тариа шиг хийж дараа нь хэт ягаан туяагаар нөгөө талаас шарханд хүрэхгүй битүүлдэг юм байна. Эрдэмтэд “HAD” тосыг хархууд, молтогчин туулайнд мэс засал хийсний дараа туршиж үзэхэд маш амжилттай явагдаж нэг ч нас баралт байхгүй. Гидро гелийг бүтээхэд далайн гаралтай амьтдыг ашигласан тухай доцент Яо Бин Ву бичжээ. Тэдний бүтээлийг 2021 оны 11 сарын 18-нд “Advanced Functional Materials” сэтгүүл нийтлэв.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top