Хамрын ханиад тусч нус гоожих, хамар битүүрэх үед шууд антибиотик уух хэрэггүй, эхлээд дараах 4 аргын аль нэгийг сонгон хэрэглээрэй.
* 2 ширхэг өндөг чанаж бэлдэнэ. Өндгөө хальстай цаасан алчууранд ороож халуунаар нь хамрын 2 талд барих ёстой (хамрын уг хүртэл өнхрүүл). Ийм байдлаар гайморитын хөндийг 2 талаас халаах юм. Өндөг бүрэн хөртөл байлгаарай.
* Хамрын хурц ханиадын үед саун буюу баняд орж халуун ууранд суух хэрэгтэй. Мөн далдуу цэцгийн цай уугаарай.
* 30 грамм чацарганы тос, 20 грамм химул цэцгийн (календула) шүүс, 15 грамм какаогийн масло (халаах), 10 грамм зөгийн бал, 5 грамм прополисыг хольж сайн хутгана. Энэ бэлдмэлд хөвөн дүрж хамартаа хийн 20 минут байлгана.
* 3 төрлийн эмийн ургамлыг тус тусад нь стакан усанд буцалгаж хандална. Үүнд: гаат батраш 10 грамм, нимбэрийн (мелисса) навч ба цэцэг 10 грамм, таван салааны навч 10 грамм. Дараа нь 3 хандыг хооронд нь холино. Энэ бэлдмэлээс өдөрт 3 удаа хамрын нүх тус бүр лүү 5 дуслыг дусаана. Энэ бэлдмэлийг утлага маягаар ашиглаж болдог