“Ковидын эсрэг вакцин саяхан хийлгэсэн бол Шинэ жилээр алкоголь хэрэглэж болохгүй. Архи согтууруулах ундаа нь дархлааг сулруудаг, иймээс дараа нь коронавирүсын халдварт өртөх магадлал нэмэгддэг. Ялангуяа алкоголь хэтрүүлж хэрэглэвэл дархлааны системд сөрөг нөлөөлж дархлааны эсүүдийн ажиллагааг дарамталж цусны судсуудыг нарийсгадаг. Энэ нь даралт ихдэх хандлагатай хүмүүст цус харвах, зүрхний шигдээс тусах зэргээр маш хор уршигтай” гэж Орос улсын Гамалеин нэрэмжит Тахал, микробиологийн эрдэм шинжилгээний төвийн захирал Александр Гинцбург мэдэгдлээ. Гэхдээ он солигдох мөчид ганц хундага оргилуун дарс тогтоовол биед учиргүй таагүй нөлөөлөхгүй, мөн эсрэг биет ялгарах явц муудахгүй” гэж эрдэмтэн А.Гинцбург тайлбарлав. Ер нь вакцинд хамрагдахын өмнөх хэдэн өдөр, дараа нь бас 3-5 хоног алкоголь хэрэглэхгүй байхыг эмч нар зөвлөдөг. Учир дархлаа бууруулахаас гадна харшил өгөх, хордлого болох зэрэг урьдаас тааварлашгүй сөргөөр нөлөөлдөг аж.