өдөр
шөнө
×

Ковидод илүү өртөмтгий цусны бүлгийг нэрлэв

Жорж Мейсоны их сургуулийн Биологийн сургуулийн профессор, биологийн ухааны доктор Анча Баранова коронавирүст илүү өртөмтгий, эмзэг цусны бүлгийн тухай ярилаа. “2 ба 4-р бүлгийн цустай хүмүүст ковид халдварлах эрсдэл өндөр байдаг. 1 ба 3-р бүлгийн хувьд бүх юм эсрэгээр, коронавирүсийн антигентэй зарим талаар төстэй А антигений эсрэг биетүүд тэдний цусанд бий” гэж Анча Баранова тайлбарлав. 
Нэмж өгүүлэхэд, өнөөдөр коронавирүсийн халдвар авсан хүний тоо 290’157’607 болсон гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээллээ. Цар тахал эхэлснээс хойш дэлхийн 5’443’753 хүн энэ өвчнөөр нас баржээ. Одоогийн байдлааор дэлхий даяар нийт 9,2 тэрбум тун вакцин тариад байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top