Эдгээр аргыг өөр дээрээ туршихын өмнө эмчтэй зөвлөлдөнө үү.
-Чонын өргөс (Silybum marianum, чертополох) гэдэг ургамлыг хандалж ууж болно. Түүнд агуулагддаг силимарин бодис бол элэгний эсүүдийг хортой бодисоос сэргийлж глютатион задрахаас хамгаална. Глютатион гэдэг нь элгээс хортой бодисуудыг ялгаруулахад тусалдаг антиоксидант юм.
- Нимбэгийн шүүстэй ус уухад элэгнээс хортой бодис ялгарах явц хурдасч, хаягдал шаар гадагшилдаг. 1 аяга усанд тал нимбэгийн шүүс хийхэд хангалттай.
- Сармис, сонгино бол элгэнд хэрэгтэй хүнсний ногоо юм. Тэдгээрт агуулагддаг тэжээллэг бодис нь бие организмын өөхийг задалж бактери, мөөгөнцөр гадагшлахад нөлөөлдөг.
-Багваахай цэцгийн навчаар цай, ханд чанаж хэрэглэ, түүнийг мөн шөл, салаатанд нэмж болно.
- Хоолондоо куркум хэрэглэж бай, учир нь бие организм дахь үрэвсэл буурч чөлөөт радикалын гэмтлээс элгийг хамгаална.
- С витаминаар баялаг жимс, ногоо тогтмол хэрэглэ: Апельсин, нимбэг, грейпфрут, яншуй, улаан лооль, брокколи, болгар чинжүү, гүзээлзгэнэ, зэтгэнэ, спаржа, цоохор майлз, байцаа, цэцэгт байцаа, бууцай, ногоон вандуй.