өдөр
шөнө
×

Шүд өвдвөл төлөгч өвсөөр эмчил

* Шүд ба буйл өвдөх, хавдах үед: 1 стакан усанд 3 грамм төлөгч өвс (Achilléa millefólium, тысячелистник) хийж буцалгаж хандална. Дараа нь тусад нь 1 стакан усанд 5 грамм царс модны холтос хийж буцалга. Хамгийн сүүлд 5 грамм хулганасүүлийг (шалфей) 1 стакан усанд хийж буцалгана. Бүх хандыг хөрсний дараа шүүж нийлүүлж холино. Энэ хандыг халуунаар нь хэрэглэж амаа зайлах ёстой. 
* Хаван, шарх, хөх няц болсон үед: Төлөгч өвсийн цэцгээс 30 грамм, эвкалиптийн навч 10 грамм, 20 грамм ганга авч бүгдийг буцалсан халуун усанд хийж 1 цаг идээшүүлнэ. Дараа нь шүүж аван бүлээнээр хэрэглэ, эсвэл халааж болно. Энэ ханданд марлиа норгож өвдсөн газарт тавиарай. Дээгүүр нь алчуураар боож 1 цаг байлган тайлаарай. 
* Арьс үрэвссэн тохиолдолд: Төлөгч өвсийг жижиглэж 2 хоолны халбага утган 0.5 литр усанд хийж зөөлөн гал дээр 15-20 минут буцалгаад авна. Дараа нь хандыг 3-4 цаг байлган идээшүүл. 1 стакан хандан дээр 1 цайны халбага уксус, 100 мл спирт нэмж холино. Үүгээр үрэвссэн арьсаа 7 хоногийн турш арчаарай. Спиртийн оронд химул цэцгийн (календула) ханд ашиглаж болно. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top