Хүн бүрийн хэрэглэдэг хүнсийг эмчилгээний журмаар хэрэглэж болох тухай мэдээллийг хүргэе. Мэдээж өвчний хурц үед дур мэдэн өөрийгөө эмчилж болохгүй гэдгийг та бүхэн анхааралдаа авна уу.
Хуш модны самар бол тэжээллэг чанараараа мах, талх, ногоогоос ч илүү. Түүнийг даралт ихдэх, ходоодны хүчил ихдэх, ходоодны шарх, 12 нугалаа гэдэсний өвчин, шар хөөрөх, цус багадах үед хэрэглэхэд тустай. Оросууд эрт дээр үеэс хушны самраар “ургамлын цөцгий” бэлдэж хэрэглэж иржээ. Хатаасан самрыг арилгаад дараа нь алгандаа үрэх байдлаар доторх нимгэн хальсыг бүрэн цэвэрлэнэ. Дараа нь түүнийг модон ууранд хийж багахан ус нэмж нүдэж нунтаглах ёстой. Нунтагласан самраа ширмэн тогоонд хийж орос зуухан дээрээ халаадаг. Ийм байдлаар “ургамлын цөцгий” бэлэн болно. Ургамлын цөцгийг буцалсан усаар шингэлж хэрэглэнэ. Түүнийг мэдрэлийн хямрал болон бөөрний өвчин, атеросклероз, ходоодны шарх, 12 нугалаа гэдэсний зэрэг өвчний үед хэрэглэдэг юм байна.