өдөр
шөнө
×

Овъёосны ашиг тус

Овъёосын (овес) чанамал бие организмаас давс, хаягдал шаар, элс гадагшлуулж холестерин бууруулахын зэрэгцээ нүүрний өнгө засч гоё болгодог.
*1 стакан овъёосыг шигшиж угааж бэлдэнэ. Халуун саванд 1 литр буцалсан халуун ус хийж дээр нь овъёосоо нэмж хонуул. Өглөө чанамлыг шүүж аван цай уухын өмнө өлөн элгэн дээр уугаарай. Чанамлыг дараа уухаар үлдээх хэрэггүй, исгэлэн болж гашилна. 10 өдөр уухад курс эмчилгээ болно. 
* 1 хоолны халбага цэвэрлээгүй овъёос дээр цэвэршүүлсэн усаас 0,5 литр хийж хонуулна. Хэрэв таны артерийн даралт ихдэх хандлагатай бол 1 хоолны халбага хөц будаа нэмж болно. Өглөө устай овъёосоо 2 минут хүчтэй гал дээр таггүй буцалга. Дараа нь галын хүчийг багасгаж таглаж 5 минут чанана. Үүний дараа савтай овъёосоо гал дээрээс авч алчуураар ороож ширэн дээр  10 минут орхи. Чанамлыг шүүж аваад өдрийн турш хоол идэхийн өмнө уугаарай. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top