өдөр
шөнө
×

Витамины дутагдлаас сэргийлэх ханд

* Нохойн хошуу ба үхрийн нүд жимсээс тэнцүү хэмжээтэй авч холино. Энэ холимгоос 1 хоолны халбагыг авч 2 стакан буцалсан халуун усанд хийж 1-2 цаг идээшүүлнэ. Сайн таглаж тавиарай. Дараа нь шүүж аван зөгийн бал жаахан нэмж хэрэлэнэ. Үүнээс өдөрт 3 удаа тус бүр тал стаканыг ууна. 
* Халгайн навч ба тэс жимсийг 3:7 харьцаатай авч холино. Дээр дурдсан аргын дагуу идээшүүлж бэлдэн хэрэглэнэ. 
* Химул цэцгийн (алтан хундага, календула) чанамлыг С витамины дутагдах үед ууж болно. 200 мл усанд 20 грамм химул цэцгийг хийж 1 цагийн турш идээшүүлнэ. Үүнээс өдөрт 3-5 удаа хоол идэхээс өмнө тус бүр 1-2 хоолны халбагыг ууна. 
* Цангис жимсийг ханд, чанамал, сироп болгон бэлдэж витамины дутагдлын үед ууж болно.  
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top