Гэгээн Иосифийн эмнэлгийн аутоиммун, үе мөчний өвчний хүрээлэнгийн захирал, анагаахын ухааны доктор Роберт Лахит хачирхалтай гэмээр зөвлөгөө өгчээ. “Коронавирүсийн шинэ хувилбар омикроны халдвар авсан бол мөхөөлдөс идээрэй. Мэдээж чихрийн шижин өвчтэй хүмүүсээс бусдад зориулсан зөвлөгөө. Би 2020 оны 12-р сард коронавирүсээр өвчилсөн юм. Хамгийн муу шинж тэмдэг гэвэл хоолойн өвчин байсан, тэр үед би таагүй мэдрэмжийг дарахын тулд мөхөөлдөс идэж байлаа. Амт мэдрэхээ больсон учраас энэ арга надад таалагдсан гэж хэлж чадахгүй. Вирүс хамаг таашаалыг үгүй хийчихсэн... Мөхөөлдөс хэрэглэх нь ковидоор өвдсөн хүмүүст өөр давуу талтай. Зарим хүн “COVID 19” туссаны дараа юм идэх хүсэлгүй болж биеийн жин буурч эхэлдэг. Энэ үед мөхөөлдөс идэх хэрэгтэй. Түүнд их хэмжээний уураг агуулагддаг учраас өвчтөнүүдэд цадсан мэдрэмж төрж сэтгэл хангалуун байх болно. Түүнчлэн йогурт хөргөж хэрэглэж болох юм” гэж Роберт Лахит алдартай сэтгүүл “Eat This, Not That!”-д ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Эх сурвалж: https://www.eatthis.com/news-unexpected-food-to-eat-omicron/