өдөр
шөнө
×

Сэтгэл санааны байдал юу идэхээс хамааралтай

“Хүмүүсийн сэтгэл санаанд хоол хүнс хүчтэй нөлөөлдөг. Тэжээлийн зарим бодис уураг тархийг тайвшруулж аз жаргалтай болгодог бол эсрэгээр уур уцаар төрүүлж түгшээдэг хүнс ч бий” гэж Америкийн хоол зүйч, судлаачид мэдэгдлээ. Иймээс сэтгэл санааны байдалд нөлөөлөх, хоолны дуршлаа өөрчлөхийг хүсвэл тодорхой хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхэд хангалттай аж. АНУ-ын Огайо мужийн Эрүүл мэндийн их сургуулийн эрдэмтэд “Омега-3 тосны хүчил бол уйтгар гуниг, сэтгэлийн түгшүүрийг багасгахад хамгийн тохиромжтой тэжээлийн бодис” гэсэн дүгнэлт гаргажээ. 
“Омега 3” агуулдаг хүнс гэвэл: маалингын үр, хушга, чиагийн үр, улаан загас. 
Түгшүүр өдөөх хүнс: кофе хэтрүүлэх, энергийн коктейль хэтрүүлэх, уураг бага хэрэглэх, магний дутагдал, саахар хэтрүүлэх, хурдан шингэдэг нүүрс-ус их хэрэглэх. 
Уйтгарлаж гуниглавал идэх хүнс: йогурт, шоколад, бууцай, киноа.
Стрессвэл идэх хүнс: брокколи, гүйлс, овъёос, цацагт хяруул.
Ядарсан үед хэрэглэх хүнс: гадил, авокадо, хулд загас, хумус.
Уурласан үед хэрэглэх хүнс: өндөг, цоохор майлз, балжингарма, фисташки самар. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top