өдөр
шөнө
×

Омикрон ямар гадаргуу дээр удаан амьдрахыг эрдэмтэд тодруулав

Орос улсын Вирүсолог, био технологийн эрдэм шинжилгээний “Вектор” төвийн эрдэмтэд коронавирүсийн омикрон хувилбар ямар гадаргуу дээр удаан амьд байхыг тодруулахаар цуврал туршилт явуулсан тухай “РИА Новости” агентлаг мэдээллээ. Туршилтыг төмөр, хуванцар, шаазан гадаргуу ба цэвэршүүлсэн усанд хийв. Бүх туршилтыг ижил орчинд буюу агаарын чийглэг 30-40%, температур 26-28% байхад явуулжээ. Мэдээж цэвэршүүлсэн усан дахь омикрон штаммын үзүүлэлтийг тусад нь үнэлсэн байна. “Коронавирүсийн омикрон хувилбар хамгийн түрүүнд шаазан гадаргуу дээр идэвхгүй болж үхэж байлаа. 24 цагийн дараа вирүс илрэхээ больсон” гэж эрдэмтэд дүгнэлт гаргажээ. Эрдэмтэд,  шинжээчид “Цаг хугацаа өнгөрөх тусам вирүсийн халдвар тараах чадвар буурч байв. Омикрон хувилбарын амьдрах чадвар буурах үзэгдэл нь коронавирүсийн өмнөх штаммуудтай төстэй байсан. Иймээс өмнө ашиглаж ирсэн ариутгаж халдваргүйжүүлэх материал, хэрэгсэл үр дүнтэй үйлчлэх болно” гэж онцлон тэмдэглэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top