өдөр
шөнө
×

Элэгний өвчний 2 шинж тэмдгийг нэрлэв 

Хүний элгэнд мэдрэлийн судал байхгүй тул өвдсөн ч зовиур илрэхгүй уддаг, ийм учраас Америкийн эмч, эрдэмтэд элэгний өвчнийг илрүүлэх дам шинж тэмдгийг олж тогтоожээ. Тухайлбал, сүүлийн үед согтууруулах ундаатай холбоогүйгээр элэг өөхлөх өвчин (NAFLD) нилээд дэлгэрч байгаа.
"NAFLD" өвчний 2 шинж тэмдэг: 
- Кариес буюу шүд цооролттой хүмүүсийн элэг өөхөлсөн байх нь элбэг тохиолддог аж. “Шүд унах нь мөн элэг өөхлөх өвчинтэй холбоотой байх магадлалтай. Пародонтит бол элэг өөхлөх өвчин үүсэх эрсдэлтэй хүчин зүйл төдийгүй түүнээс болж цирроз, гепатоцеллюлярная карцинома болох аюултай. Түүнчлэн энэ нь элэг шилжүүлэн суулгахад нөлөөлж болзошгүй” гэж эрдэмтэд сэрэмжлүүллээ.
- 2 дахь шинж тэмдэг бол гэдэсний баруун дээд хэсэгт чинэрч эсвэл шархирч өвдөх, хэт ядрах, биеийн жин шалтгаангүй мэт буурах. “Амьдралын эрүүл хэв маягийг баримтлах нь энэ өвчнөөс сэргийлдэг. Биеийн жинг хэвийн байлгах, тогтмол биеийн дасгал гимнастик хийх, зөвхөн эмчийн заавраар эм уух, архи согтууруулах ундаа үл хэрэглэх зэргээр элэгний өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой” гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top