өдөр
шөнө
×

Бронхит эмчлэх ардын арга

Ямарваа өвчний үед зөвхөн эмчийн заавраар эм тариа хэрэглэх ёстой, харин эмийн ургамлыг нэмж хэрэглэх эсэх талаар эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөнө үү. 

* Нэг стакан усанд жижиглэж бэлдсэн зоосонцэцгийн үндсээс (девясил) 1 хоолны халбагыг хийж 10 минут буцалгана. Хөрсний дараа 1 хоолны халбага зөгийн бал нэмээрэй. Ханиалгах үед үүнээс өдөрт 3 удаа тус бүр 1 хоолны халбагыг хэрэглэнэ. 
*Бөөрөнхий сонгино цэвэрлэж хэрчинэ. 1 литр усанд 500 грамм сонгино, 50 грамм зөгийн бал, 40 грамм элсэн чихэр хийж зөөлөн гал дээр 3 цаг чанаарай. Хөрсний дараа энэ чанамлаа лонхонд хийж битүүлэн тагла. Тус чанамлаас өдөрт 3 удаа тус бүр 1-2 хоолны халбагыг хэрэглэнэ. 
 * Гангачуны (мать-и-мачеха) навчийг жижиглэж бэлдэнэ. 1 стакан буцалсан усанд гангачунаас 1 хоолны халбагыг хийж идээшүүлнэ. Хөрсний дараа шүүж аваад 1 хоолны халбага зөгийн бал нэмээрэй. Үүнээс өдөрт 3 удаа тус бүр 1 хоолны халбагыг ууна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top