өдөр
шөнө
×

Шинэ тест коронавирүсийг 30 минутад илрүүлнэ

Оросын БХЯ-ы харъяа Хими биологи, радиацийн ангийн эрдэмтэд 30 минутад коронавирүс илрүүлдэг тест бүтээжээ. Түүнийг суурин ба зөөврийн байдлаар ашиглах боломжтой. Шинэ арга нь ердийн тестээс хэд дахин богино хугацаанд хариу гаргахын зэрэгцээ 95% нарийвчлалтай. Иймээс нэг судалгаа хийхэд 30 минут л шаардлагатай. Хамгийн гол нь тусгай реагент, энэ бол Оросын цэргийн эрдэмтдийн ноу-хау. "КовиГен-LAMP шинэ реагентын нэг онцлог нь түүний бүрэлдэхүүнд коронавирүсийн бүрэн иноактивацийг хангадаг тусгай  буфер бий, улмаар сорьцыг ердөө ганцхан минутад шинжилгээнд бэлэн болгодог” гэж Батлан хамгаалах яамны эрдэмтэд тайлбарлав. Хамраас сорьц авсны дараа вирүсийг дээр дурдсан тусгай реагентаар ердөө 1 минутад саармагжуулж дараа нь мэргэжилтэн түүнийг судалдаг. Харин одоо хэрэглэж буй ПЦР судалгаанд сорьцыг бэлдэхэд 1 цаг шаардлагатай, мөн дахин 1 цагийн турш судалгаа үргэлжилдэг. Яваандаа энэ шинэ арга уламжлалт судалгааг шахан зайлуулна гэж шинжээчид таамаглаж байна. Шинэ реагентыг Хими биологи, радиацийн ангийн эрдэм шинжилгээний төв хүрээлэнгийн эрдэмтэд болон “Синтол” фирмийн мэргэжилтнүүд хамтран бүтээжээ. Сонирхуулахад, Оросын Батлан хамгаалах яамны харъяа эмнэлгийн байгууллагуудын ПЦР хийдэг лабораторийн тоо нь иргэний эрүүлийг хамгаалах системээс 7,7 дахин их бөгөөд хоногт 10 мянга гаруй ПЦР тест судалгаа хийдэг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top