өдөр
шөнө
×

Ковид ба согтууруулах ундааны хэрэглээ

Хятадын эрдэмтэд судалгаа явуулж архи, вино зэрэг согтууруулах ундааны хэрэглээ нь коронавирүсийн тархалтад нөлөөлдөг эсэх, ер нь энд ямар нэг уялдаа холбоо байгаа эсэхийг тодруулжээ. Нийт 473 мянга гаруй хүн энэхүү судалгаанд хамрагдсанаас 16,5 мянга нь "COVID-19”-н халдвар авсан байлаа.  “Манай судалгаа эсрэг тэсрэг гэмээр үр дүн өглөө. Оргилуун дарс, вино зэргийг багахан хэмжээгээр хэрэглэвэл коронавирүсээр халдварлах эрсдэлийг бууруулах магадлалтай. Гэхдээ согтууруулах ундаа нь халдвар авах магадлалыг нэмэгдүүлдэг нь нотлогдсон” гэж мэдэгдлээ. Тэдний судалгааны дүгнэлт “Frontiers in Nutrition” сэтгүүлд нийтлэгджээ. Коронавирүсээр халдварлах эрсдэл нь согтууруулах ундааны төрөл ба хэмжээ, хэрэглэх давтамжаас хамаарч өөрчлөгдөж байв. Алкоголийг хэвийн нормоос 2 дахин их хэрэглэдэг хүмүүст ковид тусах магадлал 1,12 дахин их байв. Түүнчлэн шар айраг, сидр нь хэмжээ, хэрэглэх давтамжаас үл хамааран халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Хачирхалтай мэт боловч улаан ба цагаан вино, оргилуун дарсыг нормоос их хэрэглэхэд коронавирүсийн эсрэг хамгаалалт үзүүлсэн, гэвч энэ нь ковидтой хүмүүсийн нас баралтад огт нөлөөлөөгүй аж. “Ийм учраас Цар тахлын үед шар айраг, сидр зэрэг согтууруулах ундааг уух хэрэггүй, тэр тусмаа их хэмжээгээр хэрэглэж болохгүй” гэж Хятадын эрдэмтэд зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top