өдөр
шөнө
×

Өсвөр настнуудад “Спутник М” вакцин тарьж эхэллээ 

Орос улсын Москва хотод 12-17 насны хүүхдүүдийг “Спутник М” вакцинаар тарьж эхэллээ. Өсвөр настныг вакцинжуулах 13 цэг нийслэл Москва хотын Хүүхдийн эмнэлгүүд дээр ажиллаж байна. “Спутник М” вакциныг түүнчлэн Новосибирск, Приморье, Киров, Челябинск, Воронеж, Санкт-Петербург зэрэг хотод хүргэн вакцинжуулалтыг эхлүүлэхээр зэхэж байгаа аж. “Спутник М” вакцин бол өсвөр насны хүүхдүүд болон ар гэрийнхнийг нь коронавирүсээс найдвартай хамгаална, ковид туссан ч хөнгөн өвчилнө гэж Новосибирскийн улсын их сургуулийн Бионанотехнологи, микробиологи, вирүсологийн лабораторийн эрхлэгч Сергей Нетёсов мэдэгдлээ. Хүүхдүүд сайн дураараа вакцины тун хийлгэж байгаа, мөн эцэг ба эхийн аль нэгний зөвшөөрөл хэрэгтэй ажээ. 
Омикрон штамм дэгдсэний дараа сурагчдын дунд халдвар огцом нэмэгдсэн. Жишээ нь ковидын өвчлөл дэлгэрсэн учраас Тувад бүх сургууль хаагдан цахимаар хичээллэж байна, Камчаткад 144 ангийг мөн онлайн болгожээ. Алтай муж бол хамгийн түрүүнд өсвөр настны вакцинжуулалтыг эхлүүлсэн нутаг, энд 7 хоногийн дотор 700 гаруй хүүхэд вакцины тунгаа тариулжээ. “1 сарын 10-наас манай хүүхдүүдийн дунд ковидын өвчлөл эрс ихэссэн. Эмч бүр өдөрт 30 дуудлагад явж байна, эдгээрийн 50% нь хүүхдүүд” хэмээн Киров дүүргийн эмнэлгийн ерөнхий эмчийн орлогч Светлана Бурочкина ярилаа. "Новосибирскийн Сэхээн амьдруулах тасагт чөлөөтэй ор бараг байхгүй, эмч нар сунаж унатлаа ажиллаж байна. Нэг өвчтөн эдгээр гарахад оронд нь 2 хүнд өвчтөн ирж эхэллээ. Орост “сүргийн дархлаа” 64,5% хүрсэн, гэхдээ өвчлөл ба халдварын тоог бууруулахын тулд дор хаяж 80% хүргэх ёстой" гэж тус орны эрдэмтэд зөвлөж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top