Шилмүүсээр бэлдсэн витаминлаг энэ ундааг урьдчилан сэргийлэх зорилгоор, мөн ханиад томуу, үрэвсэл, авитаминоз, парадонтоз, бие ядарч сулбайх, мэдрэлийн ядаргаа, цус багадалтын үед уудаг. Түүнчлэн хүнд өвчний дараа, мэс заслын дараа тамир тэнхээ нэмэхээр хэрэглэж болно. Хуш эсвэл нарс, гацуур зэрэг модны аль нэгний шилмүүсийг сонгон аваарай. Ус гоожуулан модны шилмүүсийг сайн угааж хайчаар жижиглэж бэлдэнэ. Бэлдсэн шилмүүсээс 4 стаканыг авч 2,5 литр хүйтэн усанд хийнэ. Дээр нь нимбэгийн шүүсээс 2 цайны халбагыг нэмж харанхуй газар 3 өдөр байлга. Дараа нь шүүж хэрэглэнэ. Өдөрт 1 стаканыг уух ба 4-5 өдөр хэрэглэхэд нэг курс эмчилгээ гэж тооцно. Хэрэв давтан уух бол 2-3 өдрөөс доошгүй хугацаагаар завсарлах ёстой.