өдөр
шөнө
×

Жирэмсэн эхчүүдэд ковид ямар аюултай вэ?

Коронавирүсийн халдвар тусч өвдсөн жирэмсэн эхчүүдийн 20 хувьд тохиолддог нэгэн асуудлын тухай Орос улсын Шинжлэх ухааны Академийн сурвалжлагч гишүүн, Мэргэжлийн хяналтын газрын харъяа Тахлын эрдэм шинжилгээний төв хүрээлэнгийн дэд захирал Александр Горелов ярьсныг “ТАСС” агентлаг дамжууллаа. “Жирэмсэн эхчүүд ковидоор өвчилсөн үед ихэс, ургийн цусны эргэлт доголдох үзэгдэл ажиглагддаг. Үүний улмаас хүчилтөрөгч бага очиж улмаар хэвлийд бойжиж буй хүүхдийн өсөлтийн явц саарах магадлалтай.... Хүүхдийн сэтгэц ба бие махбодийн өсөлт хөгжил саарах үзэгдэл жирэмсэн эхчүүдийн 20%-д ажиглагдсаныг манай судалгаа нотоллоо” хэмээн А.Горелов мэдэгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top