
Орос улсын Мэргэжлийн хяналтын газрын харъяа Тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд “COVID 19”-ийг эхэн үед нь илрүүлэх чадвартай детектор бүтээсэн тухай мэдээлэв. Тэдний шинэ бүтээлийг Оросын Патентын эрхийн газар бүртгэж авчээ. “Коронавирүсийн энэхүү детекторын тусламжтайгаар ковид өвчнийг дөнгөж эхэлж байхад буюу концентраци хамгийн бага түвшинд байхад ч илрүүлэх боломжтой. Иймээс ковидтой өвчтөн бусдад халдвар тарааж амжихгүй гэсэн үг. Мөн түүнийг ашиглан шууд өвчтөний орны дэргэд оношилгоо хийж болно. Хамгийн гол нь детекторыг үйлдвэрлэхэд их зардал гарахгүй.... Манай бүтээл бол гений инженерчлэл, био технологийн салбарт хамаарах бөгөөд өндөр мэдрэмжтэй тест-систем хөгжүүлэхэд ашиглаж болно” хэмээн Оросын зохион бүтээгч эрдэмтэд ярьсан тухай “ТАСС” агентлаг дамжууллаа.