өдөр
шөнө
×

Имбирь “муу” холестериний эсрэг үйлчилгээтэй

“Муу” холестериний эсрэг үйлчилгээтэй, үр дүнтэй аргыг олох гэж эрдэмтэд эрэл хайгуул хийжээ. Үүний дүнд зөвхөн “муу” холестериний түвшнийг бууруулдаг ундааг эрдэмтэд олж чадлаа. Тэдний судалгаанд 60 хүн сайн дураар хамрагдав. Тэдгээр хүмүүсийн “муу” холестериний түвшин өндөр байсан гэдгийг энд онцолъё. Оролцогч хүн бүрд өдөрт 5 грамм имбирь буюу цагаан гаа өгч, дараа нь тэдний холестериний түвшнийг хэмжиж байжээ. Гэтэл цагаан гаа зөвхөн “муу” холестеринд нөлөөлж бууруулж байв. “Гэхдээ имбирийг дангаар хэрэглэх хэрэггүй, цайтай уух нь зохистой” хэмээн мэргэжилтнүүд зөвлөжээ. Имбирьтэй ундаа олон талын ашигтай, түүнийг остеоартрозын эсрэг ашиглаж болох аж. Мөн имбирийг корица, гүнжидийн тос, мастикатай хослуулж хэрэглэхэд өвдөгний өвчнийг намдаадаг юм байна. 
Нэмж өгүүүлэхэд, холестериныг бууруулдаг хүнсний тоонд алим болон томатын шүүс, анарын шүүс, соёолсон үрээр барьсан талх, овъёостой талх, миндалийн сүү, фисташк, шоштой сальса ордог аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top