өдөр
шөнө
×

Орос хамрын 2 дахь вакцинаа туршиж эхлэв

"COVID 19" -н эсрэг хамрын 2 дахь вакциныг ОХУ-ын Москва хотод туршиж эхэллээ. Өмнө нь Гамалеин төв өөрийн хөгжүүлсэн "Спутник" хэмээх хамрын, анхны вакцины туршилтаа 2021 оны 11 сард эхэлсэн билээ. "Генериум компаний хөгжүүлсэн хамрын энэ вакцин бол булчинд тарьдаг Спутник шиг агууламжтай" хэмээн Москва хотын даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Коронавирүсийн нөхцөл байдлыг хянах Шуурхай штабын удирдагч Анастасия Ракова ярилаа. Туршилтыг нийслэл  хотын 6 эмнэлэгт (№ 2, 36, 52, 68, 115, 210), бас Доод Новгород, Санкт-Петербург, Саранск, Саратов, Смоленск, Ярославль зэрэг 11 нутагт явуулахаар төлөвлөжээ.
Нийт 660 хүн сайн дураар оролцохоор болсон, тэдний 400 нь Москва хотын, харин үлдсэн нь Оросын 11 мужийн оршин суугчид юм байна. Хамрын вакцин аюулгүй эсэх, хэр үр өгөөжтэй болохыг судлахын тулд оролцогчдыг 2 бүлэг болгон хуваажээ. Тэд эхний өдөр, мөн 21 өдрийн дараа булчин тариа ба хамрын  дусаал хэлбэрээр 2 тун хүртэнэ. Гэхдээ ялгаатай. Эхний бүлгийн хүмүүст вакциныг хамрын дусаал хэлбэрээр өгөх ба тариа нь плацебо байх юм. Нөгөө бүлэгт эсрэгээр, хамрын дусаалга нь плацебо байж харин тариа нь “Спутник V” байхаар сонгожээ. Туршилт 365 өдөр үргэлжилнэ. “Тарианы оронд хамрын дусаалга хэрэглэх нь илүү эвтэйхэн, амархан.... Гэхдээ эцсийн дүгнэлтийг туршилт дууссаны дараа хийнэ” гэж шинжээчид мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top