өдөр
шөнө
×

Чавга эмэгтэйчүүдэд ашиг тустай жимс

Хар чавга эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд сайнаар нөлөөлж, ашиг тустай болохыг сүүлийн үеийн судалгаа нотоллоо. Жишээ нь остеопороз. Энэ үед яс хэврэг, сул, хугарамхай болдог ба голдуу 50-аас дээш настай эмэгтэйчүүдэд ийм үзэгдэл ажиглагддаг хэмээн эмч нар, судалгааны байгууллагууд онцлон тэмдэглэдэг. Үүнд хэдэн шалтгаан бий: Эмэгтэйчүүд жижиг биетэй, яс илүү нимгэн, сийрэг, нас ахих тусам мөн цэвэршилтийн дараа ясны масс багасдаг, түүнчлэн эстрогений түвшин доогуур гэх мэт. Остеопорозын үед хэрэглэх эмийг мэдээж эмч өөрөө бичиж өгнө. Үүний зэрэгцээ эмчилгээний шинэ хэлбэрийг, тухайлбал хоолоор дамжуулан эмчлэх аргыг АНУ-ын Пенсильвани мужийн эрдэмтэд судалжээ.
“Өдөрт 50-100 грамм чавга идээрэй. Чавга бол ясны эрүүл мэндэд нэн тустай жимс. Түүнийг хэрэглэснээр эмэгтэйчүүд цэвэршилтийн үед ясны масс буурахаас сэргийлж чадна... Цэвэршилтийн дараа эстрогений түвшин буурч исэлдэх стресс ба үрэвслийг үүсгэж болзошгүй (чухамдаа эдгээр хүчин зүйл ясны масс багасахад нөлөөлдөг). Улмаар яс сулрах эрсдэл үүсч бэртэх болон хугарах аюултай. Хоол хүнсэндээ чавга хэрэглэснээр ясаа хамгаалж энэ бүхнээс урьдчилан сэргийлэх буюу явцыг сааруулах боломжтой” гэж Пенсильваний Хоол зүй, физиологийн кафедрын доцент Конни Рожерс тайлбарлав. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top