өдөр
шөнө
×

Өглөө аяга бүлээн ус уухын ашиг тус

Хүн эрүүл энх байж, урт наслахыг хүсдэг ч ихэнхдээ эрүүл амьдрах аргаа маш холоос эрэлхийлдэг зуршилтай. Уг нь хөрөнгө мөнгө, цаг заваа гарздахгүй зүгээр л өглөө бүр нэг аяга бүлээн ус ууж заншвал бие эрүүлжих зэргээр олон талын ашиг тустай. Ялангуяа нимбэгтэй ус уух их ашигтай. 

- Бүлээн ус ууж хэвшвэл хоол боловсруулах эрхтэн систем болон бодисын солилцоо сайжирч, улмаар биеийн температур тэнцвэрждэг. 
- Өглөө өлөн элгэн дээр бүлээн ус уухад биеэс хорт бодисууд гадагшилж, эрүүлждэг гэдгийг олон судалгаа нотолжээ. 
- Өглөө бүр бүлээн ус уухад хоол боловсруулах үйл ажиллагаа улам сайжирч, царай шингэрч жин нэмэхгүй, хөгшрөлт удааширдаг гэж энэтхэгчүүд үздэг. 
- Бүлээн усны ачаар хэвлийн булчин амарч өвдөлт багасдаг. 
- Аяга ус таны биеийн температурыг тогтворжуулж, бодисын солилцоог сайжруулж илчлэг шатаан тураана.
- Аяга ус таны нүүр, биеийн арьс суларч гундан, үрчлээтэхээс сэргийлнэ. Бүлээн ус таны арьсыг чийгшүүлж чангалан, хөгшрөх явцыг сааруулна.
-Та хоол идсэний дараа бүлээн ус уувал хоол шингэх явц түргэснэ. 

Нимбэгтэй ус уух ямар хэрэгтэй вэ?
-Нимбэг жимс нь кали, С витаминаар баялаг тул биеийн дархлааг бэхжүүлж тархи, мэдрэлийн системийг идэвхжүүлэн, даралтыг хянана.
-Цусаас токсин гадагшилна. Арьс цэвэршин үрчлээ багасч, арьсны толбо арилдаг. 
- Шээс хөөж бие цэвэрлэнэ, шүлтлэгийн баланс хэвийн блно
-Хоол боловсруулалт сайжирч ходоод гэдэсний замыг идэвхжүүлнэ.
-Усны хомсдолд орохгүй, бүх систем түүнчлэн бөөрний булчирхай зөв ажиллана...
- Нимбэгийн шүүсэнд агуулагддаг пектиний ачаар өлсөх мэдрэмж багасч турна (шүлтлэг дэглэм сахивал амархан турдаг).
-Та стресстэхгүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top