Алимны ундаа бол дотор өөхийг багасгахад ашиг тустай бүтээгдэхүүн гэж Английн “Daily Express” сайт бичжээ. “Биеийн жингээ бууруулахын тулд хөдөлгөөнийг эрхэмлэж, хоолны цэсээ өөрчлөх хэрэгтэй, үүний дүнд турж эрүүл энх байх болно. Ялангуяа дотор өөх хүмүүст таагүй нөлөөлдөг, аюултай. Арьсан доорх өөхөөс ялгаатай нь дотор өөхийг тэмтэрч мэдрэх боломжгүй. Дотор эрхтэнүүдийг тойрон хүрээлсэн өөх нь онцгой, хортой бодисуудыг ялгаруулдаг, ийм учраас хожим үрэвсэл үүсгэх эрсдэлтэй. Дотор өөхөөс цаг тухайд нь ангижрах хэрэгтэй. Ийм үед алимны ундаа уу, энэ ундаа гэдсэнд хуримтлагдсан өөхийг "хайлуулж" багасгана" хэмээн тус сайтын нийтлэлд дурджээ.
Алимны ундаанд агуулагддаг полифенолууд бол ургамлын гаралтай нэгдэл бөгөөд зүрх судасны өвчин, чихрийн шижний эсрэг тэмцэхэд маш сайн үр дүнтэй.
Эрдэмтэд 124 сайн дурынхан дээр туршилт явуулжээ. Хүмүүс бүгд дунд зэргийн таргалалттай, биеийн жин нь дундаас доогуур байв. Оролцогчдыг 2 бүлэгт хуваасан. Эхний бүлгийн хүмүүс 12 долоо хоногийн турш өдөр бүр алимны ундаа хэрэглэсэн бол нөгөө бүлгийнхэнд бүтэн сарын турш плацебо өгчээ. 8 долоо хоногийн дараа эрдэмтэд туршилтаа дүгнэхэд алимны ундааг өдөр бүр уусан хүмүүсийн гэдэсний өөх мэдэгдэхүйц багассан байлаа.