өдөр
шөнө
×

Улаан лооль уушгинд сайн

Уушгинд хамгийн ашигтай хүнс бол улаан лооль буюу томат гэж Оросын хоол зүйч-эмч Михаил Гинзбург “Россия 1” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. “Тамхи татсаны улмаас амьсгалын замын эрхтэн -уушиг нь гэмтсэн хүмүүсийг Хятадын эрдэмтэд судалж туршилт явуулжээ. Гэтэл уушгийг цэвэрлэхэд улаан лооль маш чухал үүрэг гүйцэтгэдэг болох нь туршилтаас харагдсан. Хэрэв өдөр тутам 2 ширхэг улаан лооль иддэг болбол уушигны ажиллагааг хурдан нөхөн сэргээж болно. Түүнчлэн томатыг ахимаг насны хүмүүс хэрэглэх хэрэгтэй, яагаад гэвэл насжилтийн улмаас үүсэх уушигны инволюциэс хамгаалдаг. Нас ахих тусам хүмүүст амьсгалын эсвэл уушиг-зүрхний дутагдал үүсэх магадлал нэмэгддэг. Ийм учраас улаан лоолийг ямар ч хэлбэрээр хамаагүй хэрэглэж байгаарай” хэмээн Михаил Гинзбург зөвлөв. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top