өдөр
шөнө
×

Гадил нүдний хараанд сайн

Гадил жимсний ашиг тусын тухай шинжээчдийн материалыг "Eat This, Not That!" сайт нийтэлжээ. Гадилыг тогтмол хэрэглэвэл бие махбодид сайнаар нөлөөлдөг аж. Яагаад гэвэл энэ жимсэнд олон төрлийн витаминууд, мөн микро элементүүд агуулагддаг юм байна. Судалгааны дүгнэлтээс үзэхэд гадил идсэний дараа гэдсэнд ашигтай “Short-chain fatty acids” өөхний хүчлүүд бие организмд ялгардаг гэж шинжээчид ярилаа. Түүнчлэн энэ жимс нь илүүдэл жингийн эсрэг тэмцэхэд тусалдаг, учир нь түүний бүтцэд уураг бас эслэг бий. Гадил мөн А витаминаар баялаг учраас нүдийг хамгаалж харааг сайжруулдаг гэжээ, Өмнө нь зөвхөн лууванг нүдэнд сайн гэж зөвлөдөг байсан бол одоо зарим тохиолдолд түүнийг гадилаар орлуулж болно гэж шинжээчид зөвлөж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top