өдөр
шөнө
×

Крахмалыг эмчилгээнд хэрэглэхүй

- Ханиад, салхинд цохиулах, хамар битүүрч нус гоожих үед крахмал хэрэглэж болно. Нунтаг, хуурай крахмалаас тал хоолны халбага авч дээр нь 1 хоолны халбага зөгийн бал, 2 ширхэг шинэ, түүхий өндөг, 2 хоолны халбага масло хийнэ. Энэ бүхнийг сайн хольж хутгаарай. Дараа нь энэ холимгоос тал хоолны халбагыг авч өдөрт 3 удаа хоол идэхээс 1 цагийн өмнө хэрэглэнэ.   

- Арьс үрэвсэх, үрэгдэж холгосон үед, мөн батга, пигмент толбыг арилгахад крахмалыг ашиглаж иржээ. Хуурай, нунтаг крахмалыг хөнгөн түрхэх буюу цацлага мэт хэрэглэх боломжтой. Түүнээс гадна крахмалыг гарын арьсны үрчлээг толийлгох, арьсны эвэршиж хатуурсан хэсгийг зөөлрүүлэхэд хэрэглэхэд тохиромжтой. Үүний тулд 1 хоолны халбга крахмалыг 1 литр халуун усанд хийж чанана. Энэ шингэнийг бүлээнээр ашиглах ёстойг анхаарна уу. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top