Эдгээр аргыг өөр дээрээ туршихаас өмнө эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Даралт ихдэх үед зөгийн балыг ногооны шүүстэй хольж хэрэглэхэд зөөлөн үйлчилгээтэй бөгөөд удаан хэрэглэж байж үр дүн нь гарахыг анхаарна уу.
1-р арга: Зөгийн бал болон улаан манжингийн шүүс, луувангийн шүүс, тунхуу (хрен)-гийн шүүсээс тус бүр 1 стаканыг бэлдэнэ. 1 ширхэг нимбэг авч шүүсийг шахна. Одоо бүгдийг нийлүүлж сайн холиод үүнээс өдөрт 3 удаа хэрэглэ. Хоол идэхээс 1 цагийн өмнө эсвэл хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа тус бүр 1 хоолны халбагыг уухад болно. 1,5-2 сар уухад курс эмчилгээ гэж тооцно. Энэ холимгийг шилэн саванд хийн сайн таглаж сэрүүн газарт хадгалаарай.
2-р арга: Лууван, улаан манжин, цагаан луувангийн шүүс бас зөгийн балыг тэнцүү хэмжээтэй авч холино. Үүнээс өдөрт 3 удаа хоол идэхээс 30 минутын өмнө тус бүр 1-2 хоолны халбагыг ууна. 2-3 сар хэрэглэхэд үр дүнгээ өгдөг. Энэ холимгийг сэрүүн, харанхуй газарт хадгалаарай.