өдөр
шөнө
×

Хушга хавдраас сэргийлэхэд тустай 

“Өдөрт 5-6 ширхэг хушга идэж байвал эрүүл мэндтэй холбоотой ихэнх асуудлаас сэргийлж болно. Мөн хушга нь сэтгэлээр унах, гутрах, ухаан санаа доройтохоос хамгаалдаг. Үүний зэрэгцээ мэдээж бие организм дахь ханасан өөх тос ба холестериний түвшинг хянаж байх ёстой. Түүнчлэн хавдраас сэргийлэх, хавдрын эрсдэлийг бууруулахад хушга тустай” хэмээн Туркийн эмч Осман Эрк “Sözcü” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Эрдэмтдийн явуулсан судалгаанаас үзэхэд, хушганд агуулагддаг омега-3 өөхний хүчил, антиоксидантууд, витаминууд, фитостеролууд, минералууд болон бусад нэгдэл нь зүрхний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг нь тогтоогджээ. Атеросклероз, артерийн өндөр даралтын үед хушга идэхэд гэмгүй, түүнчлэн хоолны завсар хооронд хэрэглэсэн ч жин нэмнэ гэж айлтгүй. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top