өдөр
шөнө
×

Чангаанзын ашиг тус

Зарим хүн хоолны завсар хооронд жигнэмэг, мөхөөлдөс зэрэг илчлэг ихтэй хүнс иддэг. Гэтэл энэ нь илүүдэл жингээ хаяхыг хүсдэг, мөн зүрх судасны ямар нэг асуудалтай хүмүүст сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хоол болтол зугаа гэж жимс жимсгэнэ, хатаасан чангаанз, абрикос зэргийг сонго хэмээн Америкийн зүрхний эмч нар зөвлөжээ. Яагаад гэвэл чангаанзанд магни, кали агуулагддаг учраас зүрх, судасны системд сайн. Ер нь кали, магни бол даралт ихэддэг эсвэл зүрхний өвчтэй хүмүүст маш хэрэгтэй элементүүд. Мэдээж чихрийн шижин зэрэг өвчтэй хүмүүст чангаанз тохиромжтой биш, иймээс эмчээс зөвлөгөө аваарай. Чангаанз бол флавоноидоор баялаг, энэ нь цусны судсуудыг бэхжүүлж судасны үрэвслийг багасгадаг. Түүнчлэн чангаанзыг хэрэглэхэд дархлаанд тустай, эрт үрчлээ үүсэхээс сэргийлэн хэт ягаан туяаны сөрөг нөлөөгөөс хамгаалж, нас ахиж байгаа үед нүдний хараанд сайнаар нөлөөлдөг аж. Учир нь түүнд каротиноид, антиоксидант болон С ба Е витамин бий. Үүний зэрэгцээ хатаасан жимсэнд хүнсний волокна агуулагддаг, энэ нь гэдэсний бичил орчныг сайжруулж сайн бактериудыг өсч олшроход тусалдаг юм байна. Мөн өдөрт атга үзэм идэхэд сайн, калийг нөхдөг гэж Оросын зүрхний эмч Тахир Габитов зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top