өдөр
шөнө
×

Ковидын дараа ходоодны шарх үүсэхээс сэргийл

Ковидоор өвчилж эдгэрсний дараа ходоодны шарх үүсч магадгүй тухай Оросын гастроэнтерологч эмч, анагаах ухааны дэд доктор Сергей Вялов сэрэмжлүүллээ. “Энд вирүсээс гадна эмчилгээ хийлгэх явцад уусан олон эм нөлөөлж болзошгүй. Ходоод гэдэсний замын өвчтэй хүмүүс голдуу ходоодны шархтай болж байгаа нь ажиглагдсан. Коронавирүс нь ангиотензин эсвэл АСЕ2-той харилцан үйлчлэлцсэний улмаас ходоод үрэвсэх ба цаашид даамжирч ходоодны шарх болж хувирах нь бий. Ходоодны шарх тэр бүр хүчтэй өвддөггүй, иймээс энэ өвчнийг эрт илрүүлэх боломж бага. Заримдаа хоол идэх үед таагүй мэдрэмж төрөх, ходоод өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлэх ёстой. Хэрэв 5-7 хоног, эсвэл илүү удаан хугацаагаар шинж тэмдэг арилахгүй бол ходоодны шинжилгээ өгч шаардлагатай бол эмчлүүлэх хэрэгтэй. Вирүсийн эсрэг үйлчилгээтэй зарим эм, халуун буулгадаг эм хэрэгсэл, мөн дааврууд нь ходоодны шарх үүсгэж болзошгүй. Харин ходоодны шархтай хүмүүс коронавирүсийн халдвар авсан тохиолдолд эмчлэгч эмчид энэ тухай заавал хэлээрэй, яагаад гэвэл халдвар ба эм уусны улмаас цус алдах эрсдэлтэй" хэмээн С.Вялов мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top