“Наранцэцгийн үр бол мэдрэлийн системийг бэхжүүлж зүрхний ажиллагааг дэмжихээс гадна арьс, үс, хумсыг гоё сайхан болгодог гээд олон талын ашиг тустай хүнс. Энэ үр бол магни элементээр нэн баялаг. Магни нь мэдрэлийн системийг тайвшруулж эерэгээр нөлөөлдөг. Наранцэцгийн тосонд Е витамин их хэмжээгээр агуулагддаг. Е витамин бол антиоксидант, тэрээр цусны судасны дотор ханыг атеросклеротик гэмтлээс хамгаалдаг. Арьс, үс, хумсыг яагаад эрүүлжүүлж гоё болгодог вэ гэвэл наранцэцгийн үрэнд их хэмжээгээр агуулагддаг селентэй холбоотой. Селен бол маш чухал минерал бөгөөд арьс, хумс, үсээс гадна зүрх –судасны системд ч таатай нөлөөлж үйлчилдэг” хэмээн Оросын хоол зүйч –эмч, анагаах ухааны доктор Михаил Гинзбург мэдэгдлээ.