* Нохойн хошуу ба үхрийн нүд жимсээс тэнцүү хэмжээтэй авч холино. Энэ холимгоос 1 хоолны халбагыг 2 стакан буцалсан халуун усанд хийж сайн таглан 1-2 цаг идээшүүл. Дараа нь шүүсийг марлиар шүүж аван зөгийн бал нэмж амтална. Үүнээс өдөрт 3 удаа тус бүр тал стаканыг ууна.
* Халгайн навч 3 халбага, тэс жимс 7 халбагыг авч холино. Бэлдэх арга дээрхтэй адил.
* Алтан хундага цэцгийн хандыг С витамины дутагдалд орсон үед ууж болно. 200 мл усанд 20 грамм алтан хундага цэцэг хийж 1 цаг идээшүүл. Үүнээс өдөрт 3-5 удаа тус бүр 1-2 хоолны халбагыг хэрэглээрэй. Хоол идэхээс өмнө уувал сайн.
* Цангис жимсний шүүс буюу ханд, чанамлыг С витамин дутагдсан үед тодорхой тун гэхгүй ууж болно.