- Тошлой жимс бодисын солилцоог сайжруулж гэдэсний ажиллагаанд таатай нөлөөлдөг. Түүнийг илүүдэл жинтэй хүмүүс идэж турж болно. Өдөрт 2-3 аяга жимс идвэл үр дүн өгнө.
- Гүзээлзгэнэ ургаж байгаа үед түүж аван ханд бэлдэх буюу цай шиг чанаж ууна. Түүнийг уухад ходоод гэдэсний замын булчирхайн шүүрэл нэмэгддэг.аж
- Хахууны (душица) ханд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлдэг ба тайвшруулах , нойрсуулах үйлчилгээтэй. Батраш буюу мята мөн адил үйлчилгээтэй. 1 такан буцалсан усанд 1 цайны халбага хийж 30 минут идээшүүлж ууна.
Балжингарма цэцэг бол гэдсэнд эерэгээр нөлөөлж сайхан тайвшруулдаг. 0,5 литр буцалсан усанд 2 хоолны халбага балжингарма хийж чанаж идээшүүлнэ.
- Шийгуа бол гэдэсний ажиллагаанд сайнаар нөлөөлдөг, мөн өтгөн хатах хандлагатай хүмүүст тустай. Гэхдээ өдөрт 500 грамм орчим шийгуа идэж байж үйлчилнэ.