Бөөрөнхий, ягаан өнгөтэй байцаанд асар олон ашигтай бодис агуулагддаг гэж эрдэмтэд баталж байна. Энэ ногоо нь ихэнх эмэгтэйчүүдийн хувьд хөгшрөлтийн эсрэг кремийг орлох боломжтой гэж судлаачид мэдэгдлээ. Яагаад гэвэл, ягаан байцаа бол антиоксидантаар баялаг. Чухам антиоксидантууд л хүний бие организмын эсүүдийн нөхөн сэргэх явцыг идэвхжүүлдэг. Хэрэв ягаан байцааг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж заншвал таны арьс залуужиж цаанаасаа гэрэлтэх болно.
Түүнчлэн ийм байцаанд үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй антиоциан агуулагддаг. Эдгээр флавоноид нь сэргийлэх үйлчилгээтэй төдийгүй ходоодны шарх, зүрх судасны систем, чихрийн шижин, катаракт, зарим төрлийн хорт хавдар зэрэг өвчний эсрэг тэмцэхэд тусална.